Saturday, September 1, 2012

30. The Teachings Still Live

from "Prince Siddhartha:
The Story of Buddha"
by Jonathan Landaw
Aгь Сиддхарта буюу
Буддагийн цадиг
Орчуулсан Б. Дамдин
English-Mongolian side-by-side PDF & English MP3

30. The Teachings Still Live

The story of Buddha took place 2500 years ago, but it still has not come to an end. Just as Buddha came to this earth to show us all the path to enlightenment, even now the awakened ones are showing this same path to countless others in far-away worlds. In those lands they take birth, search for the truth, show the way to awaken from ignorance and then pass away, all for the sake of leading others to happiness.

30. Мөнхийн сургаал

Бурхан багшийн цадиг нь 2500 гаруй жилийн тэртээх явдал боловч өнөөдөр ч дуусаагүй үргэлжилсээр. Бурхан багш гэгээрлийн зам мөрийг айлдаж соёрхохоор энэ дэлхийд мэндэлсэн лугаа яг адил одоо үед ч гэсэн гэгээрсэн бурхад хязгааргүй алсын ертөнцүүд дээр хамаг амьтанд мөр замыг зааж гийгүүлж байна. Тэр газар оронд бурхад төрөл олж, үнэнийг хайж, мунхагийн харанхуйгаас гэгээрэх замыг зааж эцэст нь халин оддог бөгөөд энэ бүхнээ хамаг амьтныг жаргалын мөрт оруулах тусын тулд үйлддэг ажгуу.

And the buddhas have not abandoned those of us on this planet. Although we cannot see them with our eyes, it is still possible to find them with our heart. For all of us have the pure buddha-nature within, and the more we overcome our closed-minded selfishness, the more we open ourselves to the rays of inspiration that shine continuously from all the buddhas in the universe.

Энэ гариг дээр байгаа биднийгээ ч бурхад ер мартаж орхиогүй. Нүдээрээ бид бурхадыг хардаггүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ бурхадтай учирч байх тавилантай . Хүн бүрт өөрт нь бурханы шинж хадгалагдаж байдаг болохоор явцуу ухаардаг аминч бодлоо давж чадах тутам ертөнцийн бүх бурхадаас тасралтгүй цацарч байдаг бадрангуй туяаг олж хүртэх болно.

Although Buddha passed away a long time ago in a small village in India, his teachings of love and wisdom have never died. His disciples who lived with him first mastered and then passed on his teachings to others. And they in turn taught them still to others. In this way they have reached us today.

Аль тэртээ Жагарын нэгэн жижиг тосгонд Бурхан багш таалал төгссөн ч хайр энэрэл, билэг оюуны тухайт түүний номлол үргэлжилсээр байна. Бурханы шавь бид бурхантайгаа хамт байж эхлээд номыг нь өөрсдөө сурч мэдээд дараа нь нийтэд түгээж байдаг юм. Залгаж сурсан тэр хүмүүс дараа дараачийн үеийнхэндээ уламжлуулдаг жамтай. Ийм л замаар эдүгээ бидний үед хүрч иржээ.

Everyone, in every country, no matter what he or she believes, can learn from these teachings of the compassionate Buddha. By following them properly, we can get rid of all selfishness, hatred and greed. We can conquer all fear and reach the same peace and understanding that Prince Siddhartha found under the Tree of Enlightenment. In the same way that he did, we can each become a buddha, an awakened one. We can bring the same happiness to others that he did.

Газар газрын хүмүүс ямар бишрэлтэй байлаа ч гэсэн Бурхан багшийн их нигүүлсэхүйн сургаалаас сурч байдаг билээ. Энэ сургаал номыг чандлан дагаваас биеэ гэх аминч шунаг тачаангуй сэтгэлээс ангижрах нь лавтай. Хан хүү сиддхарта бодь модны дор бясалгалаар сууж байгаад олсон тэр амирлал, ухааралд хүрч, айж гэлмэх бүхнийг давж чадна. Мөн түүний мөрөөр замнан гэгээрсэн бурхан болж ч болно. Бурхан багш лугаа нэгэн адил зол жаргалыг бусдад эдлүүлж ч чадна.

May all beings be happy!

Хамаг амьтан амгаланг жаргаланг эдлэх болтугай.

Буян бүгдийг дээдэлж
Нүгэл бүгдийг тэвчиж
Сэтгэлээ ариутгатугай

Энэ бол Бурхадын сургаал болой хэмээсэн үүнийг залуус дүү нартаа энэрэхүй, нигүүлсэхүйн сэтгэлтэй болж, эодэм ухаанаар биеэ чимээд, буянт үйлс бүтээхдээ чин зориг барьж хатуужин явахад нь дуслын төдүй тус болоосой гэсэн сэтгэл өвөрлөж орчуулсан өвгөн багш, орчуулагч Хардэл Б.Дамдин би дээдийн номын хур бууж, сайн үйл дэлгэрсний буянаар олны сэтгэл ариусаад, хотол хүй олноороо эе эвтэй, амгалан жаргаланг эдлэх болтугай хэмээн ерөөл талбин мэхиймү.

English-Mongolian side-by-side PDF & English MP3

posted with permission by the author, Johnathan Landaw

The End
Click here for other chapters